ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахаар Япон улсын Осака хотын сургуулийн шүдний эмч нарын холбоотой хамтран ажиллана

Боловсролын ерөнхий газар болон Япон улсын Осака хотын сургуулийн шүдний эмч нарын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд зөв угаах дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нарын оролцоог дэмжих, харилцан суралцах, туршлага солилцох юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

– ЕБС-ийн хүүхдүүдийн шүдийг эмчийн үзлэгт оруулах замаар “Шүд, амны хөндийн хяналтын карт”-ыг ашиглаж, картын шинжилгээний үр дүнг хэлэлцэж дүгнэх

– Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага боловсруулж хүргэхэд дэмжлэг үзүүлэх

– Сургуулийн эмч нарын шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, сургуулиудад “Шүд угаах цаг”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.