Мэргэжлийн боксын спортод цахиур хагалж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх сард ээлжит тулаанаа хийхээр болсон байна. Энэ жил 27 настай түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин Фрэнси Фортунато байх юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын тухайд Мэргэжлийн рингэнд 10 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулахдаа 5 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай.
Харин түүний өрсөлдөгч Фрэнси Фортунато энэ жил 26 настай. Фрэнси Фортунато мэргэжлийн боксод 16 тулаан хийхдээ 15-д нь ялсан амжилттай. Харин 2021 онд Аргентинийн боксчин Алберто Мелианд ялагдаж байсан билээ.
Хоёр боксчны тулаан ирэх аравдугаар сарын 9-нд АНУ-ын Флорида мужийн Плант Ситид “Уайтсандс” спортын ордонд болно.