АНУ-ЫН НИСЭХ ХҮЧНИЙ АХЛАГЧИЙН АКАДЕМИЙГ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ

АНУ-ын Лайкланд нэгдсэн нисэх хүчний баазад байрлах АНУ-ын Нисэх хүчний 5 дахь тэргүүн ахлагч Роберт Д.Гейлорын нэрэмжит Нисэх хүчний Ахлагчийн академийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн дарга сургагч ахлагч П.Баярмагнай болон Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 304 дүгээр тусгай салбарын ахлагч Н.Сувд-Эрдэнэ нар амжилттай суралцаж төгслөө.

Тус Ахлагчийн академи нь 1973 онд байгуулагдсан бөгөөд 30 гаруй мянган АНУ-ын Нисэх хүчний ахлагч нар төгссөн байна

Энэ удаагийн төгсөлт нь 129 дэх төгсөлт бөгөөд Монгол Улсаас анх удаа хоёр ахлагч төгсөж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.