Энэ 7 хоногт Улаанбаатар хотноо болох онцлох үйл явдлууд

Есдүгээр сарын 23-29-ний хооронд Улаанбаатар хотноо болох онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 дүгээр сарын 23-нд: “Монгол, хятадын найрамдлын 7 хоног, “БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

9 дүгээр сарын 23-нд: Дэлхийн цомын төлөөх сонирхогчдын боксын тэмцээн эхэлнэ.

9 дүгээр сарын 23-29-нд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл -2024” үзэсгэлэнг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

9 дүгээр сарын 24-нд: “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.

9 дүгээр сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

9 дүгээр сарын 27-нд: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохионо.

9 дүгээр сарын 29-нд: Байгаль орчныг хамгаалах өдөр тохионо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.