Subeedei.mn сайтын хилийн чанад дахь анхны томилолт Япон Улсаас эхэлж, бид тус улсад оршин суугаа иргэдтэй уулзаж, ярилцлага, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэн хүргэсээр байна.
Биднийг тус улсад ажиллаж байх үеэр “Сакура цом 2025” сонирхогчлын гольфийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тус тэмцээн иргэдийн санаачилгаар, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханы дэмжлэгээр хоёр дахь жилдээ зохиогдож буй бөгөөд Монгол, Япон, Солонгос, Тайланд Улсаас 60 гаруй тамирчид өрсөлдсөн юм.
Subeedei.mn сайтын хамт олон энэхүү тэмцээний талаар цуврал мэдээ, сурвалжилгуудыг цаг алдалгүй үзэгч, сонсогч, уншигчдадаа хүргэсээр байсан бөгөөд биднийг тус тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласанд талархан Элчин сайд Б.Баярсайхан Батламж гардуулан өглөө.