Ховд голд живж байсан хүүг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнав

Баян-Өлгий аймагт одоогоос  дөрвөн жилийн өмнө  гэр бүлийнхээ хамтаар аялж явсан 12 дугаар ангийн хүүг Ховд голд живж байхад нь амийг нь аварсан О.Сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө. 

Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө  Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажиллаж байна. 

Амийг нь аварснаас хойш тэд нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ.  Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч О.Сүлдийн эр зориг хоёр гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн баатарлаг үйлсийг ийнхүү үнэлсэн юм хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.