Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага НОБГ, ОСНААУГ, УСУГ, НЦУГ, НБГ, Зорчигч тээвэр 4, Баянгол эрүүл мэндийн төвөөс ажил амьдралын зам мөрөө холбосон долоон хос “Гэрлэх ёслолын ордон”-д өнөөдөр хуримлалаа.
Хосуудын хамгийн ахмад нь 30 жил ханилж Сувдан хуримаа хийж байгаа ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн машинч 53 настай Б.Батжаргал, машинч 50 настай З.Амаржаргал юм.
Хамгийн залуу нь Баянгол эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч хосууд болох Б.Өсөхбаяр, Н.Цэндзэсэнжав нар байлаа.







Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
