УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа.

Өнөөдрийн хурлаар:

– Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн танилцуулгыг УИХ –ын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан

– Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн мэдээллийг УИХ –ын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан

– Цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн П.Батчимэг

– “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төслийг боловсруулах болон Төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх журмын талаар санал, дүгнэлт гаргаж, төсвийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүдэд мэдээлэл өгч асуултад хариуллаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.