БСШУСБХорооны зарим гишүүд “Нүхэн жорлонгүй сургууль” төслийн хэрэгжилт, цаашдын зорилтыг танилцуулах, боловсролын салбарын удирдлагуудтай санал солилцох зорилгоор Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Төслийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ээс 160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг 4 үе шаттай хэрэгжүүлж байна.
Хэдий 2020–2024 оны хугацаанд бүрэн хэрэгжиж дуусаагүй ч ажлын явцыг үргэлжлүүлж, үр дүнг тооцох шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээл, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажил, тэгш хүртээмжтэй боловсролын асуудлууд дээр хариулт өглөө.

