Японы дуучин охин өдөр бүр 4 цаг онгоцоор нисэж их сургуульдаа очдог

22 настай Юзуки Накашима Sakurazaka46 хэмээх охидын хамтлагийн гишүүн бөгөөд Токио хотоос Фүкүока хүртэл өдөр бүр 4 цагийн турш онгоцоор нисэж их сургуульдаа явдаг байна.

Накашима сошиал хаягтаа 100.000 дагагчтай бөгөөд их сургуулийнхаа нэг өдрийн талаар влог нийтэлсэн нь олны анхаарлыг татжээ. Тэр Токиод амьдарч уран бүтээлчийн карьертаа анхаардаг бөгөөд их сургууль нь Токиокоос 1000 орчим км зайд байрлах Фүкүокад байдаг гэнэ. Накашима өдөрт 15.000 иенийг сургуульдаа очих нислэгтээ зарцуулдаг аж.

Тэрээр өглөө 5 цагт босож, боловсролдоо үнэнч байхын зэрэгцээ уран бүтээлчийн замналаа амжилттай хослуулж байгаа нь олон нийтийн бахархлыг төрүүлжээ. Фэнүүд нь түүнийг тууштай байдал, тэсвэр тэвчээрийн төлөөлөл хэмээн ихэд сайшааж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.