Эх орноо тойрон аялж буй гэр бүл Баянхонгор аймгийн сумдаар явж байна

Дархан-Уул аймгийн залуу гэр бүл Б.Энхболд, Ц.Алтанчимэг нар хоёр хүүхдийнхээ хамтаар Монгол Улсын 21 аймаг, 330 сумаар тойрон аялахаар замдаа гарсан.

Тэд аяллаа хоёр жилийн хугацаанд 57 мянган км зам туулахаар төлөвлөсөн бөгөөд очсон сум бүрийнхээ мэдээллийг цахим орчинд нийтэлж, шууд бичлэг дамжуулж байгаа юм.

Залуу гэр бүл аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянлиг сумдаар аяллаа үргэлжлүүлж байна.

Тэдний аяллыг “21 аймаг 330 сумын аялал/ 21 aimag 330 sumiin aylal https://www.facebook.com/profile.php?id=61572130065404” хуудаснаас үзэх боломжтой.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.