“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Гимнастикийн холбооноос “Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 1973 оноос хойш 52 дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд есөн дүүргийн 80 цэцэрлэгийн 2400 хүүхдээс шалгарсан есөн дүүргийн 19 цэцэрлэгийн 570 тамирчин ур чадвар, авьяасаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнээр цэцэрлэгийн хүүхдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой.

Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3, 4 дүгээр байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

1-р байр – Т.Баянжаргал эрхлэгчтэй, Ж.Энхзул багштай Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар цэцэрлэг,

2-р байр – Г.Энхтуяа эрхлэгчтэй, Д.Шүр-Эрдэнэ багштай Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэг,

3-р байр – О.Ариунбаяр эрхлэгчтэй, Н.Номин-Эрдэнэ багштай Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг,

4-р байр – Э.Батнавч эрхлэгчтэй, Б.Батчимэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 1 дүгээр баг тус тус шалгарлаа.

9 номинацийн шагналын эздээр:

1. “Ур чадвар” номинацийн эзнээр: Э.Батнавч эрхлэгчтэй, Э.Мөнгөнцэцэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 2 дугаар баг,

2. “Өхөөрдөм” номинацийн эзнээр: С.Батцэцэг эрхлэгчтэй, А.Энхтөр багштай Хан-Уул дүүргийн 230 дугаар цэцэрлэг,

3. “Хувцаслалт” номинацийн эзнээр: С.Оюунчимэг эрхлэгчтэй, Э.Мэргэнбаатар багштай Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг,

4. “Жигдрэлт” номинацийн эзнээр: Т.Мөнхтуул эрхлэгчтэй, Ц.Түмэнжаргал багштай Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэг,

5. “Үзэгчдийн таашаал” номинацийн эзнээр: Н.Отгонжаргал эрхлэгчтэй, М.Нармандах багштай Чингэлтэй дүүргийн 126 дугаар цэцэрлэг,

6. “Хамтач баг” номинацийн эзнээр: Г.Жимсээ эрхлэгчтэй, Н.Солонго багштай Чингэлтэй дүүргийн 154 дүгээр цэцэрлэг,

7. “Онцлог баг” нийслэлийн шатанд анх удаа оролцож байгаа багаар: О.Алтанцэцэг эрхлэгчтэй, Т.Сарангуа, Н.Хаш-Эрдэнэ багштай Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэг,

8. “Онцлог баг” шинийг санаачилсан багаар: Л.Энхчимэг эрхлэгчтэй, Б.Түвшинжаргал багштай Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэг,

9. “Онцлог баг” өвөрмөц дүр төрхтэй багаар: Б.Номиндалай эрхлэгчтэй, Р.Очгэрэл багштай Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.