Увс Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хорт хавдар тайрах мэс заслыг хоёр дахь удаагаа амжилттай хийлээ.
Энэ удаад ходоодны хорт хавдрыг тайрах мэс засал хийсэн бөгөөд мэс заслын үеэр түүний ходоодыг бүрэн тайрч, улаан хоолойг нарийн гэдэстэй залгах мэс ажилбар хийсэн нь ийнхүү амжилттай болсон байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар энэ онд 10 гаруй хорт хавдрыг тайрах хагалгааг орон нутагтаа хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
