Энэ өдөр Улаанбаатар хотод болох онцлох үйл явдлууд:
10:00 цагт: ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг ШУА-ийн Их чуулганы танхимд гардуулна.
11:30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Одонтой, Цалинтай ээжүүдийн мөнгийг нэмэхийг шаардаж аавуудын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт: “Тогтвортой хөгжлийн зорилт 4: Чанартай боловсролыг дэмжих” зорилгын хэрэгжилт, цаашид авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Сүлд танхим болно.
14:00-16:30 цагт: Дэлхийн банкнаас Монгол Улсын жендерийн нөхцөл байдлын үнэлгээний тайланг Блью скай зочид буудлын Эмеральд танхимд танилцуулна.
15:00 цагт: Ахмадуудад цахим ур чадвар олгох хөтөлбөрийн нээлт МҮХАҮТ-ын хурлын зааланд болно.
-БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн Хүүхдийн төвийнхөн Баянзүрх нэгдсэн эмнэлэгт зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоог энэ сарын 24-26-ны өдрүүдэд хийж, шаардлагатай хүүхдэд хагалгааг үнэ төлбөргүй хийнэ.
-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” энэ сарын 29 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.