Орон сууцны ипотекийн зээлд хамрагдахад дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:
- 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
- Монгол улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх
- Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх
- Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх
- Зээл хүсэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх
- Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах гэсэн шаардлагуудыг хангана.
Худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага:
- Орон сууцны талбай 80 м.кв-аас ихгүй байх
- Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц байх
- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.