“Miss World” 72 дахь удаагийн тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн оролцохоор Батбаярын Эрдэнэсувд Энэтхэг улсын Теленгана хотыг зорилоо.
Энэ жилийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн суралцагч, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул охин юм.

