3000 гаран км аялаад цэн тогоруунууд эх нутагтаа ирж байна

Бидэнд байгаа мэдээллээр энэхүү цэн тогорууны гэр бүл Хятадын Жиангси мужийн Поянг нуур орчимд өвөлжөөд 3000 гаран километр нисэн Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз гол орчимд өндөглөж, дэгдээхэйгээ бойжуулдаг ажээ.

Цэн тогоруу дэлхийд ховордож буй шувуу бөгөөд ердөө 7000 орчим бий гэж тоологдсоны дийлэнх нь манай улсад зусдаг гэсэн судалгаа бий.

Тогоруу манай орны Онон, Хэрлэн, Улз, Халх, Нөмрөг Хараа гол тэдгээрийн саваар тааралдана. Харин өвлийг Солонгос, БНХАУ, Япон улсын нутагт өнгөрөөдөг.

Эх сурвалж: Монголын шувуу хамгаалах төв

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.