Ч.Ариунзул Эверестэд амжилттай оргилдлоо

Уулчин Ч.Ариунзул далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест хайрханы оргилд амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох, Б.Батхишиг нар тус уулын оргилд гарсан юм.

Эверестийн оргилд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр анх мөрөө гаргаснаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестэд оргилдсон анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.