Яармагийг ТЭЦ-IV-тэй холбосон авто замыг маргааш нээнэ

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг маргааш нээнэ.


Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүртэй 2.4 км урт авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусжээ. Мөн энэхүү зам гэрлэн дохиогоор зохицуулагдах аж. Цаашид замыг нэгдүгээр хорооллын замтай холбох ажил үргэлжлэх юм байна.


Замын гурван гүүрний бүтээн байгуулалтын ажлыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэсэн гурван компанийн түншлэлээр, гүүрнүүдийг холбосон авто замын ажлыг “Тотал Инж” компани гүйцэтгэжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.