П.Мөнхтулга: Намын зарим гишүүд хяналт тавьж, шүүмж хэллээ гээд бүхэл бүтэн намд нь, ЗГ-т хариуцлага тооцох нь өөрөө логикгүй асуудал

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга улс төрий хүрээнд үүсээд буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Хамтарсан засгийн газар хорь, гучин жил гацсан олон мега төслүүдийн ард гарч чадсан. Олон жил гацсан төслүүд дээр хамтраад, эх орныхоо эрх ашгийг төлөө нэгдэж нийлээд урагшаа алхъя гэсэн байр суурьтай орсон ЗГ гэж бодож байгаа. Арван сарын хугацаанд геополитикийн хувьд томоохон гурав, дөрвөн төслийг эхлүүлсэн.

Эвлэлдэж нэгдээд явахаараа заавал хулгай хийдэг байх албагүй шүү дээ. 2 нам хоёр биендээ хяналт тавиад явах нь зөв. Манай намын зарим гишүүд хяналт тавьж, хардах эрхийн хүрээнд үг хэллээ гээд бүтэн намд нь хариуцлаг тооцох, Засгийн газарт хариуцлага тооцох нь өөрөө логикгүй асуудал. Тийм болохоор сайныг нь сайн гээд мууг нь муу гээд дуугардаг л байх ёстой. Хийнэ гэж төлөвлөсөн том төслүүдийнхээ ард гарах л хэрэгтэй.

“Танай Засгийн газрын дундаж наслалт 1.3 жил юм байна” гээд хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулдаггүй. Тиймээс улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал юм. Гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдааны дараа манай намын бүлэг шийдвэр гаргая гэж ярьсан” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.