“Дэлхийн Мисс” олон улсын гоо сайхны тэмцээний 72 дахь удаагийн шалгаруулалт Энэтхэг Теленгана хотод 2025 оны 5 дугаар сарын 09-31 ний хооронд зохион байгуулагдаж байна.
Дэлхийн мисс тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн Монгол улсын харцага Гэлэгжамцын Батбаярын охин Эрдэнэсувд оролцож байна.
Б.Эрдэнэсувд өөрийн цахим хуудсаар дамжуулан, “Дэлхийн Миссийн тэмцээнд амжилттай оролцож, өөрийн эх орон мөн үзэл санаагаа илэрхийлж яваадаа маш их баяртай байна. Энэ их нэр хүндтэй, хариуцлагатай сорилтод намайг итгэл төгс дэмжиж, урам хайрлаж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өчигдөр дэлхий дахины анхаарлыг булаасан, гоо үзэсгэлэн, ухаан билиг, харизмын гайхамшгийг нэгтгэсэн Дэлхийн миссийн Топ Модел шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.Энэ үдэш тайзнаа алхсан бүсгүй бүр өөр өөрийн өнгө, үзэл бодол, өв соёл, итгэл үнэмшлээ гялалзуулан илэрхийлэн алхлаа. Зөвхөн уралдаан бус, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүдийн найрамдал, нэгдэл, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний өдөр байлаа” хэмээн нийтэлжээ.
Miss World тэмцээний гол номинациудын нэг бол эх орон, газар нутаг, урлаг соёл, түүх шастирынхаа онцлогийг уран сайхнаар харуулсан видео танилцуулга байдаг билээ. Монгол эх орныхоо онцлогийг харуулсан танилцуулга видеог үзэн, эх орноо төлөөлөн оролцож буй Б.Эрдэнэсувдыг дэмжин дараах Youtube линк дээр like дарж дэмжихийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа ![]()

Олон бүсгүйчүүдийн дотроос . Монгол бүсгүйдээ амжилтийг хүсье.