Хэт холын зайн гүйгч Б.Буджаргал Япон улсад зохион байгуулагдсан 6 өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд тэргүүн байр эзэллээ.
Ингэснээр, Олон улсын тэмцээнүүдэд 22 дахь удаагаа түрүүлж, 6 өдөрт 931 км гүйж Ази тивийн дээд амжилт тогтоосноор Монгол хүний тэсвэр тэвчээр, зориг зүрх, итгэл үнэмшлийг дэлхийд дахин нэг удаа харуулсан бахархам түүх боллоо.


