Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Лосолын Лааган хүүхдийн хөгжил” НҮТББ, Боловсролын яамтай хамтран Уламжлалт цагаан идээ боловсруулах өдөрлөгийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд байрлах БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганы нэрэмжит Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвд 5-р сарын 30-нд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, Соёл Эрдэм дээд сургуулийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга захирал Макихара Соичи, нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчА.Отгонбаяр, ХҮН намын төлөөлөгч Д.Цогтдэлгэр, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 92, 126, 133дугаар сургуулийн багш, сурагчдын төлөөлөл 100 хүүхэд, хариуцсан багш, эцэг эхийн төлөөлөл 10, нийт 120 хүн оролцлоо.
Сүүний өдөрлөгөөр:
1. Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвийн хүндэтгэлийн өргөөнд 20 л сүүг аргалын гал дээр хөөрүүлж, оролцогчид халуун сүүний амталгаа хийж, урьд өдөр нь хөөрүүлсөн 20 литр сүүнд тогтсон өрмийг авч,тогоон дах хусмыг оролцогчдод үзүүлж тайлбарлан таниулцуулав.
2. Малчны өргөөнд урьд орой нь хөөрүүлж бэлдсэн 20литр сүүгээр тараг бүрэхийг тайлбарлан тараг бүрж үзүүлэв. Урьдчилан бүрж бэлдсэн 15 литр тарагнаас оролцогчид амталгаа хийв.
3. Төвийн Монгол наадгайн өргөөнд шинэ өрмөөр хайлмаг хийхийг тайлбарлан хайлмаг хийж, оролцогчид халуун хайлмаг, шар тосны амталгаа хийв.
4. Оролцогчид Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулав.
Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
