Г.Занданшатар: Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Та бүхний итгэл бол надад хүлээлгэсэн итгэл төдийгүй намын гишүүд, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм.
Энэ бол Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага, иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.
Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна.
Монгол Ардын Нам бол Монгол төрийн тулгуур багана, улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг баталгаажуулагч улс төрийн хүчин. Бид “Хүн төвтэй хөгжил, шударга нийгмийн төлөө хамтдаа” гэсэн үнэт зарчмаа ажил хэрэг болгох хариуцлагатай цаг үед амьдарч байна. Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол талбар бол гүйцэтгэх засаглал юм. Улс орны хөгжлийн дараагийн алхам бол бодлогын залгамж халаа, хэрэгжилтийн үр нөлөө, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах явдал гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна.
Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно.
Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.
Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно.
Надад оногдож буй гол хариуцлага бол намын дотоод эв нэгдлийг хадгалах, залуус, эмэгтэйчүүд, бүхий л давхаргын гишүүдийн оролцоог бодлогын төвд тавих, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл”-ийн үзэл санаагаар урагшлах явдал юм.
Намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна. Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой.
Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана.
Намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, журмын нөхдийнхөө итгэлийг хүндэтгэн, Монголын ард түмний өмнө нэр төртэй, шударгаар зүтгэхээ илэрхийлье

Одоо ч та нарын гоё үгэнд хууртах хүн Монголд байхгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсээс хөрөнгийг нь хурааж иргэддээ тараа
МАН-г ялалт байгуулж олонхи болгохын төлөө зүтгэж та нараас 5 ₮ аваагүй сэтгэл зүтгэлтэй үнэнч намын анхан дунд шатны аймаг сумын намын гишүүддээ баярлаж тэдний санал сэтгэгдлийг сонсож байгаарай. Та нарыг насаараа дарга, сайд хийлгэх боломж олгосон хүмүүс шүү та нар баярлаж яваарай
Дараагийн ЗГ-т: Яамдын тоог 10-т багтаа, 2020 оноос хойш шинээр байгуулагдсан яам болон бүх төрийн байгууллагыг татан буулга. Цахим хөгжлийн яамны үр дүнг үзэх болсон, бүх төрийн байгууллагыг 30% цомхотго, үйлдвэр барь ажлын байр бий болго.Аймгийн бүтэц орон тоо тогтоосон ЗГ-н 2025оны 37 тогтоолоо эргэж хар. Аймагт тийм олон агентлагаар яадаг бнаа, ЗГ солигдох бүрт ТЗ-ны орон тоо дарга нар нэмэгдсээр дампуурлаа. Аймгийн ТГ-н бүтцийг 30% цомхотго, Салбарын хяналт, зхицуулалтын хэлтсийг болиулж МХГ-г байгуулах, мөн ТГ-н Төрийн зааиргааны улирдлагын хэлтсийг, Хууль эрхзүйн хэлтэстэй нэгтгэх, санхүүгийн хэлтэстэй, хшү-ний хэлтсийг нэгтгэх, аймгийн агентлагуудыг татан буулгах . Мал эмнэлэг, Хаа-н газрыг нэнтгэх, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нэгтгэх, Орон нутгийн өмч , худалдан авах газрыг нэгтгэх, санхүүгийн хяналтыг МХГ-г байгуулж нэнтгэх, Соёлын газрыг, спортын газартай нэгтгэх, татвар улсын бүртгэлийг нэгтгэх, Архивын хэлтсийг Номын сантай нэгтгэх, Музей, Театрыг нэгтгэх
Төрийн албанд өсөхийн өлөнтэй хорчин хов яригчид ажилладаг болсон, юун хөгжил, бодлого ярих, ТАЗ-г татан буулга , төрийн алба дампуурсан.
80-2000 оны хүн хогнуудыг төрд бүү ойртуул