М.Энхцэцэг: 3-р цахилгаан станцын турбин генераторыг засварлахад дор хаяж 24 сар хэрэгтэй


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: 3-р цахилгаан станцын турбин генераторыг засварлахад дор хаяж 24 сар хэрэгтэй нь үнэн. Тэр чинь бэлэн байдаг тоног төхөөрөмж биш. Үйлдвэрлэхэд дор хаяж нэг жил болно. Тийм учраас бид бодит байдалтайгаа эвлэрээд энэ өвлийг яаж давах ёстойгоо өнөөдрөөс ярьж ажиллах ёстой. Эрчим хүчний реформ хийнэ гэж зарласан хамтарсан ЗГ маш олон ажлуудыг хийх ёстой байсан.

Станцад ажилладаг хүмүүс маш их даралт, дуу чимээний бохирдол дунд маш хүнд нөхцөлд ажилладаг. Дээрээс нь бага цалинтай. Саяхан цахилгаан дулааны үнэ тариф нэмсэн ч ажилчдынхаа цалинг нэмээгүй, маш олон хүн ажлаасаа гарч байна. Энэ салбарыг мэргэжлийн хүн удирдах ёстой.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.