“Эх оронч сурагч” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөрт нийт 55 хүүхдийг /44 эрэгтэй, 11 эмэгтэй/ сонгон шалгаруулах бөгөөд сурагчид 7 хоногийн турш Хөдөлмөр зусланд байрлана. Энэ хугацаанд:

-Олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, эх хэл, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэг ойлголттой болно
-Өдөр бүр жагсаалын бэлтгэл хийж, эмх цэгцтэй, тэсвэр хатуужилтай байх ухаанд суралцана
-Зүг чигээ олох, ус олборлох, байгальд хоол хийж сурах зэргээр амьд гарах ур чадвар эзэмшинэ
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон залуусын бодит жишээнээс суралцаж, урам зориг авна
-Сагсан бөмбөгийн бэлтгэл хийх зэргээр адал явдалтай бас сургамжтай 7 хоногийг өнгөрүүлэх юм.

  • Тавигдах шаардлага:

1.НЕБ-ын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагч байх
2.2025 оны 06-р сарын 18-наас 25-ныг хүртэл зусланд байрлах боломжтой байх
3.Үндэснийхээ бахархалт түүх соёл, өв уламжлалаас суралцаж, эх оронч үзлийг өөртөө төлөвшүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрийг бүртгэл 2025.06.06-наас 2025.06.14-нийг хүртэл үргэлжилнэ.
Бүртгэлээ дараах Google Forms-н холбоосоор орж хийнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeRa8m3DkICpVdsoEKfWzrQLKrEj9BnwIbFWbsP0rWSy6dLpg/viewform

Цахим бүртгэл хоёр хэсгээс бүрдэнэ.

  1. Өөрийнхөө тухай ерөнхий мэдээллийг бөглөнө
  2. “Чиний бодлоор эх орноо хайрлана гэж юуг хэлэх вэ?” сэдэвт 80-100 үгтэй эсээ бичих

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хариу 2025.06.16-нд гарна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл фейсбүүк хуудас
☎️8801-2294 утсаар лавлаарай.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.