Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал зэргийг харгалзан үзэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.

Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адил 50 хувиар тогтоохоор шийдвэрлэжээ.

Жилийн инфляц саарч, 2025 оны тавдугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувтай гарсан байна. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ. Гэвч шатахууны үнэ болон зарим төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байгаа аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.