Өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар дараах дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал, 

  • Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна.
    • Хойд эгнээг есдүгээр сарын 24-ны 23:00 цагт хаасан бол 27-ны 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх юм.
    • Урд эгнээг маргааш буюу есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ. 
  • Долоон буудлын эцсээс Дамбын пост хүртэлх авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу 27-ны 06:00 цагт нээнэ. 
  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагт нээнэ. 
    • Хойд эгнээг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны 23:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.
  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хаасан бөгөөд 29-ний 06:00 цагт нээнэ. 

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.