Вакцины нас нь болоогүй 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурханы эсрэг вакцин хийж эхэллээ

Улсын хэмжээнд 6-р сарын 16-ны байдлаар улаанбурханы өвчний 7717 тохиолдол батлагджээ. Үүнээс 5807 нь эдгэрсэн, 693 нь эмнэлэгт, 1212 нь гэрээр эмчлүүлж байгаа, зургаан хүүхэд нас барсан байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71.2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, 5 хувь нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байв. 6-р сарын 14-ний байдлаар нас барсан 5 хүүхдийн 4 нь вакцины нас болоогүй буюу есөн сараас доош настай хүүхэд байгаа юм.

ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд, 6-р сарын 14-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчнөөр таван хүүхэд нас барснаас дөрөв нь вакцины нас болоогүй байсан. Иймд ЭМЯ-наас вакцины нас нь болоогүй 6-8 сартай хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах шийдвэр гаргаж, харьяа сум, дүүргийн өрх, сумын эмнэлгүүдэд хийж эхэллээ гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.