Говь-Алтай: Үерийн голомтод иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахаар ажиллаж эхэллээ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ БАЙНА.

Сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Говь-Алтай аймгийн төвд үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр нэн даруй арга хэмжээ авч эхэллээ.

Онцгой комиссын хурлаар үерийн голомтод байгаа багуудын айл өрх, албан байгууллагын нөхцөл байдлыг танилцуулж, аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан усны түвшин нэмэгдэж болзошгүй газруудад урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэх, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар холбогдох үүрэг чиглэл өглөө.

Иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг аймгийн ЗДТГ-аас уриалж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.