Ховд аймгийн ИТХ-аас “Хоггүй зогсоол аян” эхлүүллээ

Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Хоггүй зогсоол аян”-ыг эхлүүллээ.

Энэ хүрээнд Ховд аймгийн төвөөс Манхан сумын чиглэлд 50 дахь км-т байрлах зогсоолын хогийн савыг ачин зайлуулж, нойлыг шинэчилж, орчны хогийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба, Ногоон байгаль эко клубийн сурагч хүүхдүүдтэйгээ хамтран цэвэрлэжээ.

Тус зогсоолд Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Мөстлөгөөс мэнд үлдсэн Монгол бөхөн” самбарыг өөрийн санхүүжилтээр хийж, аяныг хамтран хэрэгжүүлсэн аж.

Мөн Жаргалант сумын ИТХ, Засаг даргын тамгын газар болон “Ховд Эко” цементийн үйлдвэрийн хамт олныг “Хоггүй зогсоол” аянд нэгдэж нэг нэг авто зогсоолыг тохижуулж, нойлыг нь шинээр хийж, хогийн савыг нь авч, жишиг байдлаар тохижуулж өгөх уриалгыг дэвшүүлж, аяны самбарыг гардуулан өглөө.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.