Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахын тулд бид юу хийж болох вэ?

Өнөөдөр Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр тохиож байна. Олон улсын Орчны эрүүл мэндийн холбооны санаачилгаар 2011 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 26-ныг Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хэмжээнд нийт нас баралтын 24 орчим хувь нь хүрээлэн буй орчинтой холбоотой. Жил бүр 3.8 сая хүн дотоод орчны, 4.2 сая хүн гадаад орчны тоосонцрын нөлөөллийн улмаас нас барж байна. Мөн 780 сая гаруй хүн баталгаат ундны усаар хангагдаагүйн улмаас өдөр бүр 2200 гаруй хүүхэд усаар дамжих халдварт өвчнөөр нас бардаг гэсэн мэдээ бий.

Иймд орчны бохирдлыг бууруулж, эрүүл мэндээ хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Нийтийн тээврээр зорчих
  • Явган алхах, дугуй унах
  • Хогоо ангилан хаях
  • Мод тарих
  • Нэг удаагийн хуванцар хэрэглээнээс татгалзах
  • Ус, цахилгааны хэрэглээгээ багасгах зэрэг өдөр тутмын амьдралдаа мөрдөж болох энгийн алхмуудыг хэрэгжүүлэх боломжтой.
Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.