Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагааны агаарын сургалт зохион байгуулж байна

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагааны агаарын сургалт, дадлагыг энэ сарын 16-19-нд зохион байгуулж байна.

Сургалт, дадлагыг ЕС-145 C2 загварын, МТ-1111 улсын дугаартай агаарын хөлгөөр “Заан Тэрэлжийн бэлчир”-ийн бүсэд хийж байна. Ингэснээр алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын хөлгөөр эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, олон улсын туршлагыг нутагшуулахад чухал ач холбогдолтойг ОБЕГ мэдээллээ. 

БНФУ-ын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауман, тус ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар удирдан зохион байгуулж буй тус сургалтад ангийн нисгэгч, инженер, аврах ажиллагааны мэргэжилтэн, эмч, сувилагч нар хамрагдаж байна. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.