Изүнокүни хот Сонгинохайрхан дүүрэгт түргэний машин бэлэглэлээ

Шизүока мужийн Изүнокүни хот Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй Найрамдалт хотын харилцаа тогтоосны 10 жилийн ойд зориулсан хамтарсан төслийн хүрээнд галын насосны машин болон түргэн тусламжийн автомашин бэлэглэлээ. Тус автомашинуудыг Монголын замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн жолооны хүрдийг өөрчлөн, хөдөлгөөнд саадгүй орох боломжтой болгожээ.

Сонгинохайрхан дүүргээс өнгөрсөн жил түргэний автомашин шаардлагатай хэмээн хүсэлт гаргасанг ийнхүү шийдвэрлэжээ.

Изүнокүни хотын захиргаа Японы Гадаад харилцааны яамны “Өвсний үндэс” Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дээрх автомашинуудыг хандивлахтай холбоотой тээвэрлэлт болон жолооны хүрдийг өөрчлөн засах зэрэгт 8.5 сая иены зардал гаргасан байна.

Энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан хандивийн автомашинуудыг Монгол Улс руу ачуулах арга хэмжээний үеэр хотын дарга Ямашита Масаюки “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад манай хотоос илгээж буй автомашинуудыг сайн ашиглаж, үр дүн гаргахыг хүсэж байна, Монгол хүртэл саадгүй, хурдан хүрээсэй” гэв.

Хоёр автомашиныг Ёкохама боомтоос Хятадын Тяньжин хотын боомтоор дамжуулан Улаанбаатар хот руу тээвэрлэх бөгөөд 7 дугаар сарын эхээр ирнэ гэж төлөвлөж буй аж.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.