Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл өчигдрөөс ажиллаж эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус эргүүлийг хийж байна.
Үүнд, НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу есөн чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал ажиллана. Мөн энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллах юм.
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
