Улаанбаатарын хоёр дахь том задгай талбай Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр 21 мянган мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Тус цогцолборыг барих ажлыг 3 жилийн өмнө эхлүүлж, зураг төслийг 2021 онд боловсруулан 2022 онд 24 айлтай зөвшилцөж газрыг нь чөлөөлжээ.

Тус цогцолбор нь 95х45 хэмжээтэй хөлбөмбөгийн талбай 3х3 сагсан бөмбөгийн талбай, 5х5 сагсан бөмбөгийн хоёр талбай, талбайн теннисний хоёр талбай, зургаан эгнээ бүхий гүйлтийн замаас бүрдэж байгаа юм.

Түүнчлэн  хүүхдийн тоглоомын болон бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг давхар шийджээ. Энэ нь нийслэлийн хэмжээнд хоёр дахь том задгай талбай бөгөөд ирэх сард ашиглалтад оруулна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.