Цэцэрлэг хотын хот тохижилт ОНӨААТҮГ-ын автомашинуудыг шинэчилж байна

Архангай аймгийн Цэцэрлэг хотын иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Цэцэрлэг хотын хот тохижилт ОНӨААТҮГ”-ын автомашинуудад парк шинэчлэлт хийж байна.

Тодруулбал, 2025 оны орон нутгийн төсвийн 256 сая төгрөгийн санхүүжилтээр Хог шахагч автомашин 1, хогийн бункерээ өөрөө зөөвөрлөн хог хаях зориулалттай хог тээврийн автомашин 1-ийг 26 ширхэг зөөврийн бункерийн хамт хүлээлгэн өгөв.

Цэцэрлэг хотын хот тохижилт ОНӨААТҮГ нь 2024 оноос хойш ийнхүү 4 дэх автомашины парк шинэчлэлт хийж байгаа ба энэ онд дахин 2 автомашиныг Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авч өгөхөөр төлөвлөж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.