Цэнхэр урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргалаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М:1 чиглэлийн урт цэнхэр автобус өнгөрсөн долоо хоногт шатсан.

Үүнтэй холбоотой нийтийн тээвэрт явж байсан “Маз” маркийн 11 ширхэг цэнхэр урт автобусыг хэрэглээнээс бүрэн гаргахаар шийджээ. Тус автобусны ашиглалтын хугацаа өнгөрсөн хоёрдугаар сард дуусаж, хэрэглээнээс гаргах шийдвэрийг гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, урт цэнхэр автобусыг хэрэглээнээс халах шийдвэр хоёр дахь удаагаа гарч байгаа юм.

Анх 2015 онд 18.7 метр урт, 38 суудал, 163 хүн тээвэрлэх багтаамжтай “Маз” маркийн угсраа цэнхэр 20 автобусыг Беларусь улсаас авч байсан.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.