Завханчууд паралимпын аваргадаа 200 сая төгрөг бэлэглэжээ

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас “Парис-2024” Паралимпын аварга У.Сүрэнжавд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар таеквондогийн тамирчин У.Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж, Засгийн газрын тогтоолоор дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагналаар урамшуулсан билээ.

Харин төрөлх нутаг болох Завхан аймгийн ЗДТГ болон Тосонцэнгэл сумын удирдлагууд түүнд хүндэтгэл үзүүлэн, 200 сая төгрөгөөр алтан медалийг нь мялаав.

Завхан аймгийн ИТХ-ын хурлын шийдвэрээр 24 настай Монгол Улсын хамгийн залуу эмэгтэй хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавыг Завхан аймгийн Хүндэт иргэнээр өргөмжилж, цол тэмдгийг гардуулжээ.

Мөн У.Сүрэнжавын анхны багш нарыг 20 сая төгрөгөөр урамшуулсан байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.