Говь-Алтай аймгийн удирдлага ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчидтай уулзлаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат 2025 оны ЭЕШ-д 700+ оноо авсан шилдэг сурагчдыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих тэтгэлэг, дэмжлэгийн талаар танилцууллаа. Үүнд:

– ЭЕШ-д 800 оноо авсан сурагч – Их, дээд сургуулийн төлбөрийг 100% дэмжинэ
– Байгалийн ухааны чиглэлээр 750+ оноо авсан сурагч – 100% төлбөрийн дэмжлэг
– 700+ оноо авсан бүх сурагч – Их, дээд сургуулийн 1 жилийн төлбөрийг бүрэн дэмжинэ

Энэхүү бодлого нь оюунлаг, хөдөлмөрч залуу үеийг дэмжих, бүс нутгийн боловсролыг хөгжүүлэх чухал алхам хэмээн Засаг дарга Г.Чинбат онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.