Ой, хээрийн 5 түймрийг цурамд оруулж, 3 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 15:25 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан 3 ойн түймрийг бүрэн унтраажээ.

Мөн Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө болон Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан нийт 3 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 529 алба хаагч, 46 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 13 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 227 хүн, 39 автомашинтай, нийт 779 хүн, 88 автомашинтай ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.