Баяр наадмын нээлтийн тасалбар маргааш худалдаанд гарна

Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07:00 цагаас худалдаанд гарна.

Баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад дотоодын жуулчдад хүртээмжтэй зохион байгуулах зорилгоор наадмын нээлт, хаалтын арга хэмжээний тасалбарыг www.enaadam.mn цахим хаягаар дамжуулан худалдах бөгөөд цахимаар нэг хүн хоёр билет худалдан авах эрхтэй байх юм.

Мөн энэ жил баяр наадмын нээлтийг хоёр удаа буюу 07 сарын 11-нд үдээс өмнө болон орой дахин тоглох аж. Оройн нээлтийн тасалбар мөн маргааш \2025.07.02\ www.ticket.mn сайтаар худалдаанд гарна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.