Архангай аймгийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Архангай аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, аймгийн явган алхалтын холбоотой хамтран “Арын сайхан Архангай-Хүннү гүрний нутгаар” 100 км-ийн алхалтыг 2025 оны 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймгийн салбар холбоодууд 140 гаруй алхагчид 3 өдрийн туршид хамтдаа Архангай аймгийн Өгийнуур сум, Эрдэнэбулган сум, Ихтамир сумуудын байгалийн онцгой үзэсгэлэнт тогтоц бүхий нутгуудаар алхаж Хүннү гүрний агуу түүх, Архангай аймгийн түүхт соёлын талаар мэдлэгээ тэлж, явган алхалтын эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг сурталчилсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөв.
Уг 100 км алхалтад Эрүүл мэндийн газрын албан хаагчдаас дөрвөн хүн баг болж оролцсон байна.

