АШУҮС-ийн Архангай аймаг дахь цогцолбор сургуульд дараах мэргэжлээр элсэлт авч байна. Үүнд:
• Сувилагч,
• Уламжлалт анагаах ухааны сувилагч,
• Эм найруулагч,
• Нүүр амны техникч,
• Нүүр амны эрүүл ахуйч,
• Лабораторийн техникч гэсэн 7 хөтөлбөрөөр 3 жилийн хугацаанд суралцуулна.
Тус хөтөлбөрүүдээр дараах иргэд суралцах боломжтой.
• ЕБС-ийг төгсөж буй элсэлтийн шалгалт өгсөн сурагчид,
• Эрүүл мэндийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан 30-аас дээш насны иргэд,
• Хоёрдогч боловсрол эзэмших хүсэлтэй иргэд.
Элсэлтийн бүртгэлийг ara.elselt.mnums.edu.mn системээр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүртгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг АШУҮС-Элсэлт фэйсбүүк хуудас болон 95896384 дугаарын утаснаас авна уу.
