Тусгай хэрэгцээт хүүхдийн төрөлжсөн асрамжийн төвийн барилгын ажлыг эхлүүллээ

Асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээт хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг 2025-2027 онд барьж ашиглалтад оруулна.

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд байрладаг тус асрамжийн газар 300 хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд “Өнөр бүл” хүүхдийн төвийн харьяанд ажиллах юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх тус бүтээн байгуулалт нь нийт 23,9 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөс энэ онд 5,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи констракшн” ХХК шалгарч, ажилдаа оржээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.