Жендэрийн Үндэсний Хороо, Европын Холбоо, НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтарсан “Менторшип” хөтөлбөр Говь-Алтай аймагт амжилттай үргэлжилж байна.
Жендэрийн дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа 5 хоногийн турш тус аймагт ажиллаж, удирдах ажилтан, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөлд сургалт зохион байгуулан, жендэрийн салбар хороог хуралдуулж, аймгийн жендэрийн стратегийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа гэж Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


