Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа.
“Global Culinary Challenge Malaysia 2025” 4 дэх удаагийн Тогоочдын мэргэжлийн ур чадварын олон улсын А зэрэглэлийн тэмцээн Малайзын Куала Лумпур хотноо болж, 31 орны 690 гаруй тогооч гал тогооны урлагийн гайхамшгийг бүтээлцлээ.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн багын ахлагч Э.Хангарьд, гишүүд Э.Энхбаяр, Э.Тэнгэр, Т.Алтангэрэл, Continental шүүгч Р.Батбаатар, rookie шүүгч Ц.Мэнджаргал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож амжилтын шинэ хуудсыг бичлээ.
Э.Хангарьд: 2 мөнгө, 2 хүрэл медаль
Э.Тэнгэр: 3 мөнгөн медаль
Т.Алтангэрэл 2 мөнгөн медаль
Э.Энхбаяр 1 алтан медаль / Шилдэг хоолны цом/, 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, нийт оноогоор Шилдэгийн шилдэг тогоочоор шалгарч Алтан цомын эзэн боллоо.
Мөн “Srorm team” багийн ур чадвараараа шилдэгээр шалгарч “Excellent Team Award” Алтан цом авч монгол тогоочдын баг нийт: 3 цом, 1 алт, 9 мөнгө, 3 хүрэл медалийн эзэд болов.


