Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, практик дадлагажуулах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Аюулгүй орчин – Аз жаргалтай хүүхэд” аймгийн хүүхдийн ээлжит бус чуулганыг Тамир зусланд зохион байгууллаа.
Чуулганд 13 сумын 140 хүүхэд хамрагдаж 5 өртөөгөөр дамжуулан ахуйн болон зам тээврийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварт суралцжээ.
Энэ удаагийн чуулганд “Өв тээгч хүүхдүүд” тонж манлай, үндэсний шагайн харваа, үндэсний уран бичлэгийн сургалтын хүүхдүүд оролцож өв соёлоо бусдадаа сурталчилж, хамтран суралцсан нь онцлог байлаа гэж Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



