Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн Хануй багийг хариуцан ажилладаг, эко хэрэглээг амьдралын хэв маяг болгож, өөрийн туршлагаа олон нийттэй хуваалцсан манлайлагч эмэгтэй Баточирын Отгонжаргалыг танилцуулж байна.
Б.Отгонжаргал нь хуванцар савны хэрэглээг бүрэн халж, эко сав суулганд цагаан идээ боловсруулан хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Түүний энэ сонголт зөвхөн байгальд төдийгүй өөрт нь ч ээлтэй, орлого нэмэх шинэ боломжийг нээсэн байна.
“Эко савны сонголт намайг байгальдаа төдийгүй өөртөө ээлтэй байх хандлагыг, нэмэлт орлоготой сэтгэл хангалуун амьдрахын эхлэлийг бий болгосон” хэмээн тэрээр онцолжээ.
Б.Отгонжаргал нь орон нутагтаа аялал жуулчлалын шинэлэг санааг нэвтрүүлж, жуулчид, аялагчдад зориулсан “Малчин айлын дэргэдэх гэр түрээс” хэмээх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь жуулчдад нутгийн амьдрал, уламжлалыг таниулж, айл өрхийн орлогыг нэмэгдүүлж буй сайн жишээ юм.

Орон нутаг дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа
