Уулчин Б.Батхишиг Гималайн нурууны Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй боллоо

Уулчин, барилгын зөвлөх инженер Б.Батхишиг Гималайн нурууны 8163 метрт байрлах дэлхийн найм дахь өндөрлөг Манаслу оргилд гарсан анхны Монгол эмэгтэй боллоо.

Түүний хувьд 2023 оны 5-р сарын 18-нд 8516 метр өндөрт орших Түвдийн Лхюце оргилд гарсан байна. Тус оны 10-р сард хөхний хорт хавдраар өвдсөнөө мэдэж, 12-р сард хагалгаанд оржээ. 2024 оны 6-р сард хавдрын эмчилгээгээ бүрэн хийлгэж, эдгэрсэн байна.

Тэрээр хорт хавдартайгаа тэмцэж буй хүмүүст урам зориг өгөх, өөрийгөө дайчилж, сорихын тулд энэхүү авиралтыг хийсэн хэмээн ярьжээ.

Уулчин Б.Батхишиг Монгол улсаас ганцаараа ууланд авирахаар явсан бөгөөд “8kexpeditions”-ийн авирагч, шерпа нарын 34 хүний хамт оргилд гарсан аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.